Хайр......
Энэ бол өгүүллэг ч биш, эссэ ч биш.... Зүгээр л...... Хайрын тухай үнэнг өөрийн үгээр сийрүүлье гэсэн юм. Хүүхэд бол цав цагаахан, итгэмтгий, гэнэн томоогүй, хэлэх гэснээ илэрхийлж чаддаггүй, хэлсэн ч томчууд зөвшөөрдөггүй. Зөн совин мэдрэмжээрээ л хүүхдийн юу хүсэж байгааг мэдэж болдог. Илэрхийлж чадахгүй байгаагаасаа болж тэд уйлдаг. Дэргэд нь байдаг хүнийг хэсэгхэн орхиход тавгүйрхдэг. Ямар байна даа.Эргээд хүүхэд болохыг хүсвэл дурлаад үз. Том болох тусмаа тэр хүүхэд аливаа зүйлийн учрыг олдог болж, том болох тусмаа болох болохгүйг ялгаж, том болох тусмаа томчуудын хүссэнээр байхаа болидог. Үүнтэй адил хосууд нэг нэгнээ таних тусам зөрчил үүсч, бие биенээ ойлгохоо больж эхэлдэг. Яг л том болоод эцэг эхээсээ холдохын адил..... Том болоод урьдных шигээ эцэг эхдээ эрхэлж наадахгүй ч бид эцэг эхээ хайрлахаа больдоггүй шиг. Чиний хайрлаж байсан хайр зүгээр л ухаажсан хэрэг. Бүх зүйл яг анхных шигээ..... гэж ярьдаг. Тэд энэ бүгдийг ойлгож байдаг хүмүүс учраас өөрсдийн сэтгэлээ барьж тогтоож, бага балчир шиг нь санан харилцахад оршдог. Би тийм сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хүүхэд хэзээд хүүхдээрээ л байдаг. Том болж насанд хүрч ухаан суусан ч хүүхдийн тэр гэнэн цагаахан томоогүй зан үүрд мөнхөд сэтгэл зүрхэнд үлддэг юм. Биднийг эргээд хүүхэд болох боломж олгодог Хайр чи үнэхээр агуу..................
Comments