Тоглоом
Шинэ хуучин тоглоом солилцооны дэлгүүрт 5 орчим насны охин нэг
гартаа бамбарууш тэвэрчихээд нөгөө гараараа хүүхэлдэй авах гэж байхыг
оролдохыг биеэр арай том 6 орчим насны хүү охинд тусалж хүүхэлдэйг нь
авч өгнө. харин охин шинэ хүүхэлдэйгээ тас тэврэн үнсэж, өнөөх
бамбаруушаа газар хаялаа. хүү нөгөө бамбаруушийг маш их өрөвдөж түүнийг
авсаар аавынхаа гараас хөтлөн дэлгүүрээс гарч таксинд суулаа. Таксинд
суугаад хүү маш их ядарсан байсан тул аавыгаа дэрлээд нам унтаад нэг
мэдэхэд гэртээ ирсэн байжээ. харин хүү буухдаа бамбаруушаа орхисныг
санасангүй. Таксины жолооч цааш явсаар 5 орчим насны хүүхдээ дагуулж
яваа эмэгтэйг авлаа. Арын суудал дээр өнөөх хүү бамбаруушийг хайр
найргүй нүдийг нь тасалж, урж байгааг хараад өмнө нь суусан хүүгийн амь
шигээ хайрлаж байсан бамбарууш мөн болохыг харлаа. Хүү ээж хоёрыг хүргэх
ёстой газар нь хүргээд хүүгээс эелдгээр бамбаруушаа өгөхийг гуйхад хүү
үгүй гэж чарлаж бөөн юм болсны эцэст ээж нь авч өгөөд уучлал хүслээ. Таксины жолооч гэртээ ирээд урагдсан хэсгийг оёж охиндоо өгөхөд охин
хязгааргүй их баярлав. Охин өглөө цэцэрлэгтээ явахдаа бамбаруушаа авч
явья гэж гуйгаад байхаар нь ээж нь зөвшөөрөв. Охин цэцэрлэг дээрээ ирээд
бүр илүү гоё зөндөө тоглоом байсан тул бамбаруушаа мартчихжээ. Энэ үед
ангийх нь хүүхдүүд зарим нь бамбаруушны хамар нүдийг салгаж урж байхад
зарим нь -Чи яаж байгаан муу хүүхэд гээд булаан авсаар бамбарууш
урагдаж, хиртэж, салсныг цэцэрлэгийн багш оёж угаагаад шинэ хуучин
тоглоом солилцооны дэлгүүрт авчирч өгөв. Бамбарууш гэнэт сэрж амь ороод
уртаар амьсгаа аван инээмсэглэлээ.---.Ааваа энэ нөгөө бамбарууш байна....
Comments