Миний амьдардаг харш


Миний амьдардаг харшид надаас өөр хэн ч амьдардаггүй
Миний суудаг өргөөнд надаас өөр хэн ч зочилдоггүй
Ганцаарддаг уу? Гэж таныг асуувал
Гарцаа байхгүй үгүй гэж хэлнэ
Алтан хавтастай номоор босгосон хана туурга нь нурчихвий гээд ч тэр үү
Шүлгийн мөрөн үсгэн хаалга нь хүн орчихоор үсэг нь гажчихна гээд  тэр үү
Хаа сайгүй шидэлсэн хар бэхтэй цааснуудаа хүртэл байрнаасаа хөдөлчихвий гээд ч юм уу Хамаг сэтгэлээрээ бүтээсэн энэ байшиндаа
Надаас өөр зочингүй байсаар дуусвал харамсалтай ч юм уу даа
Хожим хэн нэгэн айлчлан ирвэл
Хамаг сайхнаа дэлгэн сонирхуулж
Хэмхэрхий байшин минь
Хаадын ордон шиг шагшигдах байх даа...

Comments

Popular Posts