Намайг гэсгээ дээ тэнгэр минь
Аз жаргалын талд ургадаг хүслийн цэцгийг таслаад
Амьдрал таниас гуйх ганц хүсэл ижийгээ гомдоосон гомдол бүхнийг нь тайтгаруулж өгөөч
Нүглээс илүү нүгэлтэн гэж өөрийгөө мянгантай хараалаа ч
Өрлөг эх таны минь нулимс зүрхэнд хураад сэтгэл шархлуулан урсаад байна
Боломж чамайг амиараа солихсон
Цаг хугацаа чамайг зүрхээрээ худалдахсан
Хорвоод хүний хийж чадах нүгэл ямар олон юм бэ?
Амиа таслан тээж төрүүлсэн ачийг нь
Гомдлын нулимсаар хариулчихаад
Хэнэг ч үгүй хэнхэг явснаа
Зүхээд зүхээд ханадаггүй ээ ээжээ
Хэзээ нэгэн гайхамшигт өглөө
Хорвоо тэр аяараа цагаан өнгөөр угаагдсан байвал
Хатан үжин ээж минь та
Хонгорхон үрээ энэрсний дохио биз ээ....
Comments