Мэлмий
Тас харанхуйд тэмтчин гэрлийн унтраалгыг арай хийн олж
асаалаа. Юу харчваа...
“Би...
Би сохор байсан бол...” гэж хамгийн
түрүүнд бодогдлоо. Харахыг хүсээгүй сонсохыг хүсээгүй тэр айдас минь намайг
сохрын сохор болгож эхэллээ.
Би
өвдөг дээрээ сөхрөн ганц тэр харахыг хүсээгүй зүйлээс болж гэрэлт хорвоог хар
бараан харанхуйгаар төсөөлж суугаадаа ичин хорвоо ертөнцийн гэрэл гэгээг дахин
харахыг гуйж эхэллээ.
Comments