Салхи
Хаанаас хаа хүрэхээр ингэж их яарна вэ?
Хэзээ? Хэр удаан? Хэзээ төгсөхөө мэдэхгүй тэр л сэтгэлийн салхи минь,
минийх болохгүй бүхэнд шунан алс хязгааргүй, холын хол руу шуурна.
Би зогсоож дийлэхгүй нь ээ. Эхэндээ хацар эрвэгнүүлэх төдий нам гүмхэн байсан бол одоо бүр улам нэмэгдсээр
хуй салхи болон хамаг бүгдийг хуй хамна.
Хэсэгхэн хугацаа шуургыг намжааж чадлаа. Тэр хугацаа бол зориг байлаа...
Тэр их сэтгэлийн салхийг орхиж чадах зориг.
Comments