Би хэн бэ?
Хорвоо дээр оршин буй бүх зүйлс өөр өөрийн гэсэн
эхлэлтэй. Эхлэл гэж чухам юу юм бэ? Уг эхлэлийг та өөрийгөө гэж бодож үзсэн үү?
Таны амьдрал, таны хүсэл мөрөөдөл, таны гэсэн бүх зүйлсийн эхлэл та өөрөө юм. Хэрвээ би юу
ч бодож, юу ч сэтгэдэггүй
байсан бол цаас шиг орчлонд бүх юмыг цагаанаар эсвэл хараар төсөөлөх байсан биз. Та
заавал алдартан, эрдэмтэн, ухаантан байх албагүй ч өөрийгөө хэн гэдгийг олж
мэдэхийн тулд чадах бүхнээрээ суралцаж, мэдэрч, туулах ёстой саады бартааг
гатлаж гарах нь таны цорын ганц үүрэг.
Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Иоханн
Вольфганг фон Гёте: “Өөрийгөө
хэрхэн таних вэ? Яавч бясалгалаар биш. Харин үйл ажлаараа таниж болно. Оногдсон
үүргээ биелүүлэхийг чармай. Тэгмэгц л чи өөрийхөө үнэ цэнийг мэдэж болох юм”
гэж хэлсэн байдаг.
Гэхдээ би үүнийг хэзээ ч
анзаарч харж байгаагүй, хий дэмий үрсэн цаг хугацааны золиос болон хийсэн
бүтээснээ эргэж харж үзэж байгаагүй гэдгээ ухамсарладаггүй байжээ.
Өдөр хоног өнгөрч томоожих
тусмаа өөрийхөө хийх зүйлгүй гар хумхиж суусан үеүд хамгийн харамсалтай. Эхлээд
гэрээ цэвэрлэж, аав ээждээ тусалж, дүү нараа асарч, хичээл номдоо шамдан
суралцаж чаддаг байх нь намайг хүн болсний эхлэл гэж боддог байлаа. Гэвч хорвоо
дээр миний мэдэхгүй, мэддэг хэрнээ мэддэггүй түм буман асуултууд надаас хариулт
шаардах болсноор өөрийхөө мэдэж болох мэдэхийг хүссэн асууландаа хариулт
хайсаар сэтгүүлч гэдэг хариуг олж авсан.
Магадгүй бид олон жилийн
дараа өөрийн сонгосон замаасаа илүү дардан зам олж харвал хэн ч замаасаа хазайж
болно. Энэ нь таныг 7той байна уу 70тай байна уу гэхээс огт хамаарахгүй. Үүнийг
олохын тулд бүхэл амьдрал ч хүрээгүй тохиолдол тийм ч бага биш шүү. Ер
нь хэн өөрийгөө хамгаас сайн мэднэ тэр хүн бусдыг ч сайн мэдэрдэг байх. Өөрийгөө
таньж мэдэж энэ хорвоод амьдрах тусмаа утга учрыг нь ойлгож, давж гарахад бэрх
даваа бүрийг эргэж харахаар зөвхөн залхуурсан л болохоос биш амар зүйл байснийг
ойлгодог.
Би бол өөрийгөө хайж байгаа хайгуулч, өөрийгөө судлаж байгаа судлаач.
Comments