Skip to main content
Таны амьдрал танд л үлдэх ёстой.
Ямар нэгэн нийтлэл бичээгүй удсан байна. Би нэг зүйл дээр санал бодлоо хэлэх гэсэн юм. Жич: Зүгээр л миний бодол.... Заавал унших 100 ном, Залуу насандаа хийх 66 зүйл, Найз залуутайгаа хийх 100 зүйл, за тэгээд амьдралдаа хэвшил болгох 7 дадал, хүүхдээ хүмүүжүүлэх 11 сургаал..... Та бүхэн үүний талаар юу гэж боддог вэ? Магадгүй эдгээр зүйлүүдийг бүгдийг нь хийж чадсан хүн амжилтанд хүрч, магадгүй хангалуун амьдралтай аз жаргалтай болсон байх. Гэхдээ миний хувьд хүмүүс бүгд өөр өөр дахин давтагдашгүй. Бид бүгд тэдгээр хүмүүсийн хийгээд үзчихсэн юмыг хийгээд яах юм бэ? Тэдний хүрсэн оргилд ч хүрээд яах вэ. Мэдээж тэр хүмүүсийн буру биш, тэдний сургаалиуд ч зөв гаргалгаатай. Заримдаа танд нэг албаар зөрж хиймээр санагддаг зүйл байдаг уу? Тийм зүйл байдаг бол хийгээд үзээрэй. Тамхи татаж, оройтож харьсан ч болно ш тээ. Гол нь юу хийснээ бодож өөрийн гэсэн ертөнцийг бий болгож хэнд ч өөрийн амьдралаа хулгайлуулахыг битгий зөвшөөр. Үүнийг уншаад та "Тэгээд яаа гээв? Архичин, тамхичин бол гээ юу? гэж бодох байх. Харин зарим нь миний хэлэх гэснийг ойлгох байх. Аз гэдэг зүйл гэнэт л ирдэг зүйл биш шүү. Аз бол таны маш олон удаагийн оролдлогын үр дүн юм шүү гэж хэлмээр санагддаг. Хэрвээ та муухайгаар хэлэхэд үхлээ гэхэд хичээл зүтгэлгүй, хий хоосон дэмий гиеүүрч, эвшээж уйдаж байсан үеүүдээсээ л хамгийн их харамсах сэтгэлийг мэдрэх байх даа. Үхээд үзчихсэн хүн шиг ярьлаа гэх байх. Цаг хугацаа бага санагдаж байхад юу ч хийж чадаагүй байгаа өөртөө гомдсон нэгэн эмэгтэй гээд л ойлгочих. Бүгд л зовдог, гунидаг, үхмээр санагдтал, хашгирч орилмоор болтлоо хэн нэгэнд гомддог. Аз жаргал бол энэ бүхний эцэст өгсөн хэсэгхэн зуурын амралт тиймээс аз жаргалаа хайрла. Энэ бол миний аз жаргалын нэгэн хэсэг гэдгийг бүх талаас нь мэдэр. Хүнд амьтнаас ялгагдах хамгийн чухал хэсэг бол таны эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон маш их мэдрэмж бүхий тархи. Миний бичсэн зүйлээс авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа.
Comments