Мөнх тэнгэр өөд алгаа дээш харуулан ёсолдог Монгол түмэн билээ бид

Мөнх тэнгэрийн зарлиг
Монгол түмэнг сэргээлээ
Мөнхөд орших өвгөдийн онгод
Мөнгөн бороо шиг буулаа

Өрх болгоны дээр толгой дараалан бууж
Өнгөт орчлонг улаачаар дамжуулж үзлээ.
Үндэс угсаа минь хэрхэн доройтсныг
Өөрийн нүдээр тольдон харлаа.

Тэнгэрлэг оронд минь манан татаад
Тэнэг хүмүүсээр дүүрсэн байнам
Сүр ихтэй Монгол хүний
Сүлд хиймор доройтсон байнам

Харанхуй бүдүүлэг ноёлж
Хаан төр гудайсан байнам
Хамаг олны толгой дээр
Харийн хөвүүд ноёлсон байнам

ЭЭ халаг гэж...

Эсгий Монгол гэрүүд минь
Эрээн болтлоо халтартаж
Эрийн хугархай эрчүүд
Энд тэнд дайвалзаж байнам

Цөст их Монгол хүний
Зүрх сэтгэл гундсан байнам
Алаг хорвоог мөнгөөр хэмжиж
Архин далайд живсэн байнам

Хүний дээд Монгол эрчүүд хаана байна?
Хүнлэг нандин Монгол эхчүүд минь хаана байна?
Хайран сайхан соёл минь хаана байна?
Халуун цусаараа бүтээсэн түүх минь хаана байна?

Бусдаас илүү их боломжыг та бүхэнд олгож
Хамаг хүнд хангалттай нутаг үлдээсэн
Миний Монголынх гээд хэлчих бүх зүйлийг
Нэгийг ч дутаахгүй та нарт өвлүүлсэн.

Дуулах дуу, дуурсах алдар
Эдлэх эрх, эрх чөлөө
Итгэл сэтгэл, эр зориг
Соёл уламжлал
Түүх шастир
Хүлэг морьд, хүчит баатрууд
Ардын ухаан, арга эв
Бүгдийг та бүхэнд үлдээсэн
Ээ халаг гэж...

Мөнх тэнгэртээ мэдүүлэхээс эмээж
Өвгө дээдсээсээ аврал эрэхгүй
Арга барахдаа харийн дээдэст мөргөж
Алтан ургаа гутаасан байна та нар.

Тэнгэрийн орондоо биднийг тайван байсан гэж
Тэнэгхэн та нар бодож байсан уу?
Улаач бүрийн амийг хөнөөхдөө
Урдах нүглээсээ зугтаана гэж бодсон уу?

Харийн дээдэст мөргөөд
Ивээгдэнэ гэж санасан уу?
Хураасан их өс өө
Уучлана гэж бодсон уу?

Андуурч байна та нар
Хий хоосон шашнуудад
Хэтэрхий их итгээд
Үнэн амьдралаас тасраад
Өдий хол явсан байна.

Мөнхийн тэнгэрийн хуулинд тэрсэлж
Мөдхөн сөнөх шахсан байна
Огторгуйн хуулиас төсөөрөн алсарч
Осолдож улсаа гундаасан байна.

Хөх Монгол минь одоо доройтож
Хөлөө олохгүй дотроо жийлцээд
Толгойгоо мэдэхгүй төр булаалдаад
Үндэс язгуур мөхөөхийн ирмэгт

Өрх болгоны өвөг дээдэс
Өндөр тэнгэрээс бууж ирээд
Өнчин, ядуу, өвчтэй хүмүүст
Өөрийн чадлаараа тусалж байна

Хаан Монголыг доройтуулсан эздийг
Хамгийн хатуу тэнгэрийн хуулиар гэсгээнэ!
Үр удмыг нь хүйс тэмтэрч
Үндэс угсааг таслах болно!

Жирийн нэгэн ард түмэн биш
Жинхэнэ тэнгэрийн хөвгүүдийг
Ингэж тамалж гутаасны төлөө
Ийм шийтгэл тохиосон нь зөв!

Учраа мэдэж уучлал хүсч
Уул нүглээ ойлгож засах нэгэн бээр байваас
Төрсөн биеийг нь төөрүүлж
Төр түмний өмнө амийг нь хэтрүүлсүгэй

Анхлан хийсэн алдаагаа давтаж
Алтан дэлхийг хордуулан буулгаж
Атгахан амиа өндөрт тавьсан нэгний
Аминчхан биеийг алж хөнөөсү!

Дээд тэнгэрийн зарлигийг
Дэргэд минь удахгүй үйлд
Монгол эхийн хэвлийг бузарласан
Мунхаг явдалт хүмүүн бүрийн

Сэтгэлийг нь шатаа
Зүрхийг нь үхүүл
Үрсийг нь устга
Үлдсэнийг хүйс тэмтэр!

Монгол нэрийг бузарласан
Солиот, согтуу бүрийн
Сүнсийг нь булаа

Comments

Popular Posts