Замын түгжрэл
Нийслэл
хотод тулгарах хамгийн энгийн атлаа ярвигтай олон түмнийг бараг нийт хүн амыг
бүгдийг нь хамруулсан асуудал бол яах аргагүй замын түгжрэл. Ялангуяа 4 замын
уулзварын гэрлэн дохионд ихээхэн асуудал байх шиг надад санагддаг. Нэг бол 1, 2
машин гарав уу үгүй юу гэрэл нь асчихдаг, нэг бол 3-5 минут машинууд цувраад л
байдаг цувраад л байдаг. 4 замын дохион дээр зарим үед цагдаа нар ч багтахгүй
болтол пиг битүү чихсэн хэдэн 10 машин хэрээслэж зогсооднаашаа ч үгүй хэдэн
цагаар гацна. Ард нь байгаа машинууд нь ухраад өгөх сэтгэлгүй болтлоо яарсан
хүмүүс улайрсан бух шиг жоохон зай гарсныг ч андахгүй.
Магадгүй зарим нь ухрах араагаа ч заалгаагүй
таньдаг ахаасаа үнэмлэх гаргуулагчид биз. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр миний
урд “Лексус570” унасан ганган бүсгүй жолоо барьж байлаа. Би ухраад, өнөөх
ганган бүсгүй ухраад л зам чөлөөтэй болох байсан ч “Би мэдэхгүй” гэж хэлэх тэр
бүсгүйг бүгд харааж зүхнэ. Ийм жолоооч нар энэ бүсгүйгээр дуусахгүй гэдгийг
мэдэж харамсах сэтгэл төрж билээ. Чанаргүй жолооч мөнгөнд дуртай жолооны багш,
цагдаа нар багасаасай гэж найдсаар яваа минь энэ.
Comments