Өглөө сэрээд цонхоор харах бүртээ аав ээжтэйгээ хөтлөлөөд хаашаа ч юм алхаж
яваагаа санахдаа эргээд жаахан болчих юмсан гэсэн бодол
өөрийн эрхгүй төрдөг. Хорвоо дээр би өөрөөрөө бахархах омогшил төрөхдөө, ямар нэгэн гавьяатай
зүйл хийхээрээ хамгийн түрүүнд аав ээждээ дуулгахыг хүсдэг. Мэдээж хүний амьдралд зовлон жаргал ээлжилдэг болохоор
зовлонтой хүнд үедээ ижий аав 2 минь энэ бүхнийг хэрхэн давдаг бол гэж
бодогддог. Бүхий л юмсийг тэднийхээ хүссэнээр хийгээд сурчихаж дээ.
Би хувь төөрөг гэдэг зүйлд талархах ганц шалтгаан намайг
бурханлиг сайхан ижий аавд минь үр нь болгон заяасанд нь талархдаг. Намайг
болон дүү нарыг минь хатуу чанга гараар биш уран цэцэн үгээрээ ухаажуулан
өсгөсөн нь одоо миний нэгийг бодож 2 тунгааж өнөөдрөө биш ирээдүйгээ хардаг
сэтгэлд нөлөөлсөн гэдгийг бардам хэлж чадна. Сайн хүмүүжил хэнийг ч амжилтанд
хүргэж чаддаг хөтөч болдог. Өсвөр насан дээрээ явж байгаа дүү минь бусад
хүүхдүүдийн адил гадуур тэнэх, буруу замаар орох зэрэг тэдний насанд тохиолдож
болох алдаа эндэгдэлээс хол явах ёстой гэдгийг мэддэг нь эцэг эхийн минь гавьяа
шүү дээ.
“бурхнаас
гуйж намайг төрүүлж
Бурхадаас хамгаалж намайг өсгөж
Буян заяагаараа намайг хүмүүжүүлж
Буурал хорвоод хөл алдалгүй алхаж
яваа минь
Бурханлиг гэгээн та хоёрийн минь
гавьяа билээ”
Хүний
хамгийн тогтоож барьж дийлэхгүй юугаар ч солихгүй нандигнан хайрлах учиртай
сэтгэл бол хайр. Хайрлаж хүндэлж эхэлсэн хүнийхээ үйлдэл, хэл яриаг даган
дуриаж, хүндэлж, итгэж, хэн ч тэр хүнээс чухал санагдахгүй харах бүртээ сэтгэл
догдолж зүрх дэлсэх тийм мэдрэмжийг миний бодлоор хайрлах сэтгэлийн илрэл биз
ээ. Хүний заяа гэдэг чиний хэн гэдэг нь чухал биш чиний
өөрийн босгож бүтээсэн хөдөлмөр, эрдэм мэдлэг эзэмшиж, алдаж оносоор амьдрал
чинь дуусахдаа чиний амьдрал түүх болж, тэр түүх нь өөр олон хүний замийг
гэрэлтүүлэх дэнлүү болдог. Өөрөөр хэлбэл хийж бүтээсэн
ухаантай амьдарсан бол таны, чиний түүхийг судар болж ирээдүй хойч үеийхэн минь
бидний түүхээс ухаажил, хүмүүжилийг олж авдаг. Жишээ нь Эйништейн шиг ухаантай,
Мэрилин Монро шиг үзэсгэлэнтэй, Майкл Жексон шиг гялалзаж, Чингис хаан шиг
баатарлаг байхыг хүн бүр хүсдэг шиг. Миний бахархаж явдаг хүмүүс үүний адилаар
надад урам зориг эрч хүч өгдөг юм.
Миний аав инженер хүн, миний
ээж өөрийн гэсэн жижигхээн дэлгүүртэй. Аав минь
дандаа “миний охин ирээдүй гэдэг тод
гэрлийг чамаас өөр тод гэрэлтүүлэх өөр ямар ч од байхгүй” гэж хэлээд духан дээр
минь үнсдэг. Дуугай ноомой хүн хэдий ч амнаас нь гарсан үг болгон нь алт шиг аавийнхаа
дөлгөөн байдал, мэргэн үгнээс нь өөр эрдэнийг
хаанаас ч хайгаад олохгүй гэдгийг би хэнээс ч
илүү сайн мэднэ.. “Дэлхий дээр миний охин шиг сайхан
охин байхгүй. Миний охин хамгийн сайхныг эдэлж, хэрэглэж, өмсөж зүүх хэрэгтэй. Сайхан
хувцаслаж байж сайхан амьдардаг” гэж надад хэлэхэд би өөрийгөө гүнж дагина
болчихсон мэт төсөөлдөг. Ижийдээ ч би их өртэй хүн дээ.
Юугаар ч үнэлж харьцуулашгүй
миний амьд бурхадуудад минь энэ үгс дамжин хүрэх үед та 2 минь
өөрсдийн түүхээ эргэн давтах охиноороо бахархвал уулыг эргүүлж, усыг эргүүлэх хүч
тэнхээ өгөх болно.
Ээжээ! Би ээж болно… Надаас төрөх
үрийн минь аав аав шиг минь хүн байна. Энэ миний
бахархалдаа барих бэлэг. Би ижий аавийхаа үргэлжлэл билээ
Comments